Gana Bayarsaikhan

Gana Bayarsaikhan Instagram – OUT NOW in cinemas in Mongolia 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 THE GIRL 💙

“Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг Хүлээхүй” кино эх оронд минь өнөөдрөөс гарч эхэллээ.
2018 онд тус киноны эмэгтэй гол дүрийн шалгаруулалтанд чадалтай жүжигчидтэй хамт орж байсан. Нобелийн шагналт зохиолч JM Coetzee болон ерөнхий продюссер Michael Fitzgerald (30 жилийн хүлээлт нөр их хөдөлмөр орсон) нар өөрсдөө энэхүү бүтээлийн эмэгтэй гол дүрдээ намайг сонгон авч кино багтаа ажиллуулсанд нь гүнээ талархаж байна.
Уг киноны эмэгтэй гол дүрийг бүтээхэд тийм ч амар байгаагүй. Маш их эвдэгдсэн бие шархалсан зүрхтэй дүр байсан. Гол нь хэзээ ч мохошгүй зоригтой охины эх нутаг элгэн саднаа гэсэн сэтгэлтэй дайчин байдлыг гаргах гэж их хичээсэн.
Эмэгтэй гол дүрд Монголын жүжигчнийг тоглуулах болсоноор туслах дүрүүдэд Монголоосоо жүжигчид тоглуулах хүсэл төрсөн. Энэхүү хүсэлтийг минь кино багийнхан таатай хүлээж авсан. Миний ах Баярсайханы Гантулгын тусламжтайгаар Black Stallion продакшнийг үүсгэн байгуулж Монголын чадалтай жүжигчид болох МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон залуу жүжигчин Дөлгөөн-Эрдэнэ нар болон уугуул иргэдийн морьчидийн дүрийг шалгаруултад оруулж тус кинонд хамтран ажилласандаа туйлын баяртай байна.
Уг бүтээлийг ард түмэндээ толилуулах үүрэгтэй гэж ах минь зорьсоноор киноны албан ёсны нээлтийг амжилттай зохион байгууллаа.
Та бүхэн киногоо тухлан сууж үзээрэй 💙💙💙

#thegirl #waitingforthebarbarians #ciroguerra #markrylance #johnnydepp #robertpattinson @blackstallionmongolia 📸 by @fabrizio.digiulio.90 | Posted on 21/Aug/2020 17:19:10

Gana Bayarsaikhan
Gana Bayarsaikhan

Check out the latest gallery of Gana Bayarsaikhan